Урлаг

ШИЛДГИЙН ШИЛДЭГ 30 ХАМТЛАГ НЭГ ҮДЭШ, НЭГ ТАЙЗНАА, НЭГЭН ЗЭРЭГ ТЭСРЭЛТ ХИЙХЭД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

ERDENETOLDSCHOOL2022 тоглолт болоход гурхан хоног үлдлээ. 1996-2006 оны хооронд уран бүтээлээ туурвиж хүүхэд залуусыг байдлан дагуулж байсан Эрдэнэт хотын 30 хамтлаг ийнхүү 20 жилийн дараа нэг удаа, нэг үдэш, нэгэн тайзнаа, нэгэн зэрэг тэсрэлт хийж гэж байна. Тэдгээр хамтлаг дуучдын уран бүтээлийг тэсэн яадаж хүлээж дууг нь даган дуулж бүжиглэж байсан фэйнүүд бол яах аргагүй тухайн үеийнхэн. Тэгвэл өөрсдийн өнгө аяс жанараараа аль хэдийн үзэгч, сонсогч, фэйнүүдийнхээ ичнээ танил болж тэдний сэтгэл зүрхийг нь булааж дотоод сэтгэлд нь гүн гүнзгий дурсамж болж хадгалагдан үлдсэн хамтлагууд дахин нэг удаа тайзнаа гарч фэйнүүддээ бэлэг барихаар, тэдний дурсамжаар аялж, дурсамжийг нь сэргээхээр гал асаасан тоглолтыг зохион байгуулахад бэлэн болжээ. “Erdenet oldschool 2022” фестиваль тоглолтыг Ш. Мөнхбаяр МУСТА хөтлөн явуулах бол тоглолтод Б. ЦОГТДЭЛГЭР /КУМО/, 3 БҮДҮҮН, МӨӨЖИГ /МУСТА/, ВРАВО КИДС & СООГИЙ, B.E.J, SKYZONE, ЦУУРАЙ, ELEGANT, AC&DC-1, AC&DC-2, BIGGUN, БИД 5, ЭЗЭН ХААД,  OUTLAW, T.I, ЧИНЗО /LUMINO/, ЧИНЗО /DIGITAL/, БАРУУНТАН, LONGCHAIN, X-ХЯЗГААР, НОЁРХОГЧ, ДЭЭД ХЭМЖЭЭ, UBY, ДЭЭД РЕП, NEW VOICE, STAR /TRIPLE/, THE ONE, RAP SCHOOL, FRANK SEAL, МС ТУКА, ЭХЛЭЛ, GRAD RAP, BAD BOY, SHADOW, STING, TRAP IN FIRE болон бусад уран бүтээлчид оролцохнээ.

Үзэгчид тоглолтын тасалбарыг шоппи.мн-ээс захиалахаас гадна тасалбараа  худалдан авч амжаагүй бол төв Цэнгэлдэх хүрээлэнд очихдоо авч болох юм. Тасалбарын хувьд  15 мянган төгрөг ба 16-аас доош насны хүүхэд харгалзах хүнтэйгээр  үнэ төлбөргүй тоглолт үзэх боломжтой. Тоглолтын нийт орлого 100 хувь Сайн үйлсийн аянд зориулагдахаас гадна мөн үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлэг байгааг дуулгахад таатай байна. Хамтлаг дуучдын 60 гаруй уран бүтээлийг ганцхан удаа зөвхөн нэг л өдөр, нэг л үдэш, нэг л тайзан дээр дуулагдах тул Эрдэнэтчүүд та бүхэн хүрэлцэн ирж дурсамжаа сэдрээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай сайхан өнгөрүүлээрэй.

https://shoppy.mn/products/outlaw-220528…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button