Ярилцлага

Цагдаагийн газраас “Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна

   Орхон аймаг дахь Цагдаагийн газраас “Хүүхдийг  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Уг ажил хэрхэн үр дүнтэй зохион байгууллагдаж байгаа талаар тодруулахаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч С.Цогтбаяртай ярилцлаа.

– Сайн байна уу? Орхон аймаг дахь Цагдаагийн газраас “Хүүхдийг  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ талаарх мэдээллийг хүргэхээс өмнө Гэмт хэргийн гаралт ямар байгаа талаар ярилцлагын эхэнд хүргэе.

– Он гарсаар Гэмт хэргийн гаралт өссөн үү? Буурсан уу? Ер нь гэмт хэргийн гаралт ямар байгаа вэ?

– Сайн сайн байна уу? Улсын хэмжээнд 2022 оны эхний 8 сарын байдлаар 26.087 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11.131 хэргээр буюу 74.4 хувиар, Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 867 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 513 хэргээр буюу 2.4 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Орхон аймагт 596 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 289 гэмт хэргээр буюу 94.1 хувиар өсөж, Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 7 хэргээр буюу 77.8 хувиар өссөн байна. Хэргийг Хөнгөн болон Хүнд хэлбэрээр авч үзвэл:  Хөнгөн гэмт хэрэг 11 буюу 68.6 хувь, Хүнд гэмт хэрэг 5 буюу 31.4 хувийг эзэлж байна.

– Орхон аймаг дахь ЦГ-аас 2022 онд “Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” ажлыг зохион байгуулж байгаа. Тус ажилд ямар ямар ажил багтаж байгаа вэ?

– Цагдаагийн байгууллагаас 2022 онд “Хүүхэд хамгаалал” “Сэрэмжлүүлье” Насанд хүрээгүй хүнийг болзошгүй гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлье” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаа. Хамгийн сүүлд 2022-2023 оны “Хичээлийн шинэ жил” эхлэж буйтай холбогдуулан “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээ, Улсын хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

-Дээрх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас ямар ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ?

– Уг арга хэмжээний хүрээнд Орхон аймаг дахь Цагдаагийн газраас төлөвлөгөө гарган газрын даргаар батлуулан аймгийн хэмжээнд хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох холбогдох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал,  Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд болох Монгол улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн оюутнуудад 2022 оны 09 сарын 02,05-ны өдрүүдэд Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Н.Бямбадорж нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Архины хор уршиг” болон “Хотын соёл-Хариуцлагатай иргэн” сэдвээр сургалт орж согтууруулах ундааны хор уршиг, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийн талаар яриа таниулага хийж ажиллаа. Хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдох, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт дарамт, шахалтыг таслан зогсоох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, гэмт хэргийн хор хөнөөлийн талаар ойлгуулах чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулж сургуулийн ойр орчимд хүүхэд эрсдэлд орж болзошгүй цэгүүдэд үзлэг шалгалт хийж Shool-police буюу эцэг эхийн эргүүл, Хүүхэд хамгааллын эргүүлүүдийг тогтмол ажлуулж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байр, Цахим тоглоомын газруудад хүүхдийн эрх аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар хяналт шалгалтыг Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Ерөнхий боловролын сургуулиудын ойролцоох гарцуудад хүүхдийг Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж 26 цэгт 30 алба хаагч үүрэг гүйцэтгэж Аймгийн хэмжээнд жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг авто курсуудыг мөн энэ арга хэмжээнд татан оролцуулж хамтран ажиллаж байна.

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажлыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?

– Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тодруулбал, Цагдаагийн газар, Аймгийн ГХУСАЗСЗ, Ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай Сургуулийн орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгуулан ажиллана. Зөвхөн дан ганц сурагчид руу чиглэсэн сургалт бус хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бусад төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлыг зохион байгуулах талаар төлөвлөн ажиллаж байна.

– Ярилцлагын төгсгөлд Та Эцэг, эх асран хамгаалагч нарт хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж миний хүүхэд хэнтэй нөхөрлөж хаана юу хийж байна гэдэгт байнга анхаарч байхыг зөвлөе.

-За ярилцсан таньд маш их баярлалаа. Ажлын өндөр их амжилтыг хүсье.

-Баярлалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button