Дахин төлөвлөлт нэрийдлээр иргэдийн эд хөрөнгөнд халдаж, газрыг нь дээрэмдэв үү?
Баян-Өндөр сумын Уурхайчин багт буюу Тамир зочид буудлын урд байрлах иргэдийн эзэмшлийн авто гаражыг дахин төлөвлөлт нэрийдлээр буулгаж эхэлсэн. Уг гаражыг буулгахдаа иргэдээс 80 хувийн санал авсаны үндсэн дээр нураах захирамжийг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал гаргасан аж. Гэвч иргэдийн 80 хувийн саналыг хэрхэн яаж авсан нь тодорхой бус, гаражыг буулгах шийдвэр гарсаны дараа эзэмшигч иргэд мэдсэн байна. Одоогоор буулгаагүй байгаа 10 гаруй гараж байгаа ба зарим иргэдийн тухайд машинаа гараждаа оруулчихаад гаргаж авч чадахгүй байгаагаа учирлалаа. Мөн 16 давхар орон сууц барих тендерт шалгарсан гэх Авес гранд ХХК, Таван хан энержи ХХК, Энержи конвертер ХХК нь барилга барих ямар ч чадамжгүй, өмнө нь тендерт оролцож байгаагүй, туршлагагүй компаниуд аж.