Б.ГАНЧИМЭГ: АЖИЛЧДАД ОЛГОСОН УРАМШУУЛАЛД МИНИЙ НЭР ОРЖ ЖИЛИЙН ДОТОР 200.000 ТӨГРӨГ АВСАН
Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн болон Орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийсэн бөгөөд хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүний нэг нь Төрийн болон Орон нутгийн өмчит газрын удирдлагууд өөртөө цалин хөлсний урамшуулал бодож мөнгө авсан асуудал илэрчээ. Тодруулбал, Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ-ын дарга нь 2021 онд эрх бүхий албан тушуултны тушаал шийдвэргүй, өөрийн гаргасан тушаалаар 4 удаа буюу нийт 200.000 төгрөгийн урамшуулал авсан байна.
Дарга нь ажилчдаа урамшуулах нь хуульд нийцэх асуудал. Харин ажилчидтайгаа барьцаж өөрөө өөртөө урамшуулал бодох нь хэр зүйд нийцэх бол. Энэ мэтчилэн Төрийн болон Орон нутгийн өмчит газруудын захирлууд өөртөө цалин хөлсний урамшуулал бодож өөрсдийгөө шагнасан гэх асуудлууд байгаа юм. Бид энэ асуудлаар дахин сурвалжлан хүргэх болно. Харин үзэгч та бүхэнд дүгнэлтийг үлдээе…