Бусад
БНСУ-д барилгын засвар хийж байсан хоёр Монгол иргэн нурангид дарагджээ
БНСУ-д засвар хийж байсан байшин нурж хоёр Монгол иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Өнөөдөр байшингийн дотор талын засвар хийж байх үеэр цементэн блокон байшин нурсны улмаас Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар дарагдсан байна. Нэг Монгол иргэн нь нуралтаас зугтааж байх явцад зүрх нь зогссон байдалтай олдож Дэгү хотын эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: http://news.imaeil.com/