Бусад

ЦЕГ: Жагсаалын үеэр дөрвөн хүн бэртэж, архидан, согтуурсан иргэд жагсаалын агуулгыг өөрчлөх үйлдэл гаргаж байна

Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна. Жагсаалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал “Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал цуглаан 12 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулинд жагсаал зохион байгуулахдаа зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байх шаардлагатайг тусгасан байдаг. Гэвч энэ жагсаал цуглаан бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.

 

Харамсалтай нь, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаал цулааныг далимжуулан нийтийн хамарсан эмх замбараагүй байдал ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдийг уруу татах, төрийн эрхийг хууль бусаар ашиглах зэрэг зөрчил харагдаж байна. Тухайлбал, гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан. Мөн дөрвөн иргэн дарагдаж, гэмтсэн. Төрийн тусгай хамгаалалттай газар руу дайлах, бусдын зорчих эрхийг зөрчих зэрэг хандлагатай байна. Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус эл үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна” гэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button