Д.Мөнхболд: Ажилчдыг гомдол санал хэллээ гээд дарамт шахалт үзүүлдэг бол тэрийгээ хэлэх хэрэгтэй

Өнгөрөгч 9 дүгээр сарын 25-ны өдөр Манай сайт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ катеринг” ажилчдын нийтийн хоолны газарт “Хулгана гүйж” байгаа бичлэгийг өөрийн сайтдаа нийтэлсэн. Тэгвэл Хулгана гүйсэн бичлэгтэй холбогдуулан Эрдэнэт Үйлдвэрээс бүтцийн нэгжүүдийн зарим ажлын байранд “Мэрэгчгүйтгэл” хийх сарын аянг зарлаж арга хэмжээ авсанаа хэллээ.
Сарын аяны хүрээнд үйлдвэрийн хэмжээнд “Мэрэгчгүйтгэлгүй” болж өөрсдөө 100 хувь хангалттай сайн ажиллаж байгаа гэлээ. Хэрвээ үйлдвэр дотор алдаа дутагдал гарвал гомдол саналыг хүлээн авч тухайн хүнд 24 цагийн дотор шийдвэрлэлтийг хангаж ажиллана. Хэрвээ уг хүний асуудал шийдвэрлэгдэхгүй, үнэхээр сэтгэл хангалуун бус байвал Мэргэжлийн хяналтын газар, Хууль хяналтын байгууллага, мөн хэвлэл мэдээллийн албанд мэдээлж болно гэлээ. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хоолны амт чанарт сар болгон сэтгэл ханамжийн судалгаа явуулдаг. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг тал дээр шат дараатай ажлууд хийж байгаа гэлээ.
Хоол үйлдвэрлэлийн компани үйлдвэртэй гэрээт үйлчилгээ үзүүлдэг. Тухайн компанийн гэрээ дуусгавар болох үед үйлдвэрээс гэрээ дүгнэсэн акт үйлддэг байна.Харин хоолны компанитай гэрээгээ дүгнэж ажилчдын гомдол саналыг хэлэх гэхэд ажилчид гомдол саналаа гаргаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, хоолтой холбоотой гомдол гарлаа гэхэд ажилчид санал хүсэлтийн дэвтэрт үүнийгээ бичдэггүй, тэд залхуурдаг. Тийм учраас халуун холбоотой гомдлыг барагдуулах зааварыг боловсруулсан гэлээ.
Харин Эрдэнэт үйлдвэр дотор болж байгаа гомдол саналыг ажилчид чөлөөтэй илэрхийлэх боломжгүй. Яагаад гэвэл тэдэнд ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг гэх мэдээлэл бий.Тэгвэл энэ асуудалд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд үйлдвэрт дарамт шахалт огт байхгүй ажилчид гомдол саналаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст гаргаж болно гэдгээ удаа дараа хэлсэн юм