Эрдэнэтийн эзэд

Эрдэнэт үйлдвэр ҮЭ-ийн холбооны даргаар Ил уурхайн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Мөнгөншагай сонгогдлоо

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны XIV Бага хуралд 1082 төлөөлөгч оролцож бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Х.Урангоо, Барилга суурин цехийн ажилтан Д.Ганцолмон, Ус хангамжийн цехийн ҮЭ-ийн хорооны гишүүн Н.Амартүвшин, Ил уурхайн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Мөнгөншагай нар өрсөлдөж, нийт 990 төлөөлөгч санал өгсөн бас 68.1 хувийн саналаар Ж.Мөнгөншагай сонгогдлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button