Орон нутаг

Баянхонгор аймгийн Заг сумын иргэд орон нутгийнхаа бүх замыг байнгын харуул хамгаалалтын посттой болгожээ

   Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт “Аурум металс” ХХК-ийн удирдлагууд хууль бусаар олборлолт хийхээр санаархаж сумын Засаг дарга, ИТХ-ын даргыг Шүүхэд өгчээ. “Аурум металс” ХХК анх 2018 онд Баянбулаг багт хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тухайн үед нутгийн иргэд, удирдлагууд хамтран тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, албадан нүүлгэж байжээ. Гэтэл тухайн компани 2022 оноос аймаг, сумын удирдлагуудад удаа дараа бичиг хүргүүлж, өөрийн компанийн үйл ажиллагааг дэмжихийг шаардах болжээ. Тиймээс Заг сумын иргэд, малчид малын бэлчээр, ус голоо хамгаалахын тулд орон нутгийн замаа хамгаалалтад авчээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button