“Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана
Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Үүний хүрээнд Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хамтран “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Засаг Дарга Ө.Сумъяабаатар болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар мөн Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, нийт 34 хорооны Засаг дарга бусад албаны хүмүүс оролцоно. Хэлэлцүүлэгээр доорхи асуудлуудыг хэлэлцэнэ.
-Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай /ногоон байгууламжийг нэмэгдүүлэх/
-Аж ахуй нэгж байгууллагын гадна талбай /ногоон байгууламжийг нэмэгдүүлэх/
-Гэр хороолол /ногоон байгууламжийг нэмэгдүүлэх/
-Ерөнхий боловсролын сургууль гадна талбай /ногоон байгууламжийг нэмэгдүүлэх/
-Цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж арчилгаа усалгааг сайжруулах
-Ногоон байгууламжийн ажлуудад арга зүйн дэмжлэг авах