Нийгэм
ТУС БОЛОХ АХ БАЙНА УУ? гэх зараар залилан хийх болжээ
Энэхүү мэдээллийг үзэгч, уншигч та бүхэндээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс нийтэлж байна. Б.Анхцэцэг гэх нэртэй фэйсбүүк хаягнаас хөдөө орон нутгийн зарын группүүд дээр “ТУС БОЛОХ АХ БАЙНА УУ?” гэх зарыг сүүлийн үед олноор нь нийтлэх болж. Улмаар уулзаж учирсан хүмүүсийнхээ зургийг дарж баримтжуулан мөнгө нэхдэг аж. Хэрвээ өгөхгүй бол баримтжуулж авсан зургаа олон нитийн сүлжээнд цацна гэх зэргээр сүрдүүлж мөнгө салгаж авдаг залилан байна. Залилуулсан хүмүүс цөөнгүй байгаа аж. Тиймээс та бүхэн гэмт хэргээс болгоомжлоорой❗❗