Улс төр

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо

      Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо

Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үргэлжүүлэн томилохоор боллоо. 

Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулснаас хойш 3.3 тэрбум ам долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрсийг борлуулсан. Төсөвт 3.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 сая тонн нүүрсийг экспортод гаргах юм байна. Цаашлаад үүнийг худалдан авч байгаа Хятадын талын компаниудтай яриа хэлэлцээр хийж энэ хэмжээг 80 сая тонн хүргэх боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна гэлээ.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button