Нийгэм

 Автомашины торгууль, татварыг төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй бол цахим гэрчилгээг олгохгүй

Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын цахим гэрчилгээг байршуулах ажил үргэлжилж байна

       Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг байршуулж байна. Цахим гэрчилгээг эхний ээлжинд төрийн өмчийн тээврийн хэрэгсэл, хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулах юм. 

Өнгөрсөн онд нийслэлийн 161 байршилд RFID буюу радио давтамжийн үнэлэлтийг ашиглах, уншигч төхөөрөмжийн дэд бүтцийг суурилуулсан. Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож, ирэх онд орон нутаг, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах юм. Цахим гэрчилгээг наалгаснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүртгэх аж. Ингэснээр жолооч нар төлбөрийн системээ цахимжуулан, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гар утасны аппликейшн, цахим системээр харах, замын ачааллын талаархи мэдээлэл авах боломжтой. Мөн тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харахаас гадна хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй аж. 

Харин жолооч нар автомашиныхаа торгууль, татварыг төлөөгүй мөн үзлэг оношилгоонд тээврийн хэрэглээ оруулаагүй бол цахим гэрчилгээг авах боломжгүй юм байна. Энэхүү систем нь олон улсын гэрээ конвенцид нэгдсэн, нийтлэг үйлчилдэг, автомашины хөдөлгөөний зорчилтыг бүртгэх систем болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button