Нийгэм

Б.Ганхуягийн ар гэр: Нүүрсний хулгайн 44 их наядын хэргийн гол гэрчийг устгахын тулд хордуулсан байж болзошгүй

Б.Ганхуягийг хордуулаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэж ШШГЕГ-аас мэдэгдлээ

     “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биенээс их хэмжээний хүнцэл илэрсэн гэх. Үүнийг санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж түүний ар гэрийнхний зүгээс үзэж байна. Б.Ганхуягийн эрүүл мэнд дордож байна гэж хүсэлт гаргаж байсан ч авч хэлэлцээгүй. Монгол хүн эрүүл, амьд явах эрхгүй болчихсон юм уу? Үнэхээр харамсалтай байна гэдгийг түүний эгч Нарантуяа хэлэв. 

Нарантуяа хэлэхдээ энэ асуудлын цаана ямар зорилго байгаа вэ гэдгийг гайхаж байна. Б.Ганхуяг бол Эрдэнэс тавантолгойг цаасан дээр байхаас нь ажилласан учраас энэ газарт ямар хулгай луйвар болсон бэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн. Гэтэл нүүрсний сонсголд оролцуулахгүй байгаад маш том эргэлзээ төрж байна гэсэн юм. Тэгвэл Б.Ганхуягын биеийн байдалтай холбоотойгоор ШШГЕГ-аас олон нийтэд мэдээлэл өглөө. Тус байгууллагаас Б.Ганхуягын биеийн байдал хэвийн байгааг хэллээ. Харин Ганхуягийг нүүрсний сонсголд оруулах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ. Цагдаагийн байгууллага хоригдогч Б.Ганхуягийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж байгаа гэсэн юм.

ШШГЕГ

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button