Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын иргэдэд хууль зөрчиж газар эзэмшүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцохыг үүрэгдэв

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

     2020-2022 оны хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна.Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар  Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгснийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр олон нийтэд мэдээлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 зүйлийн 3 дахь хэсэгт бэлчээр, нийтийн эдэлбэр газраас бусад газар нутгийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Тухайлбал, иргэн өмчилсөн газар нутгийнхаа эрхийг шилжүүлэх бол төр тодорхой хяналт тавина гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болохгүй. Үндсэн хуулиас илүү хууль гэж байхгүй бөгөөд газрын тухай хууль ч Үндсэн хуулийг давахгүй гэдгийг Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал хэлэв. 

Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг Ерөнхийлөгч үүрэгдлээ. Мөн энэ асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгосон юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button