Хууль

Нүүрсний 12 хэргээс долоо нь хянан шийдвэрлэгдэж, хоёр нь прокурорт буцаагджээ

Т.Аюурсайхан, Б.Энх-амгалан, З.Энхболд Б.Ганхуяг нарт холбогдох нүүрсний хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна

Нүүрсний хулгайн хэрэгт Улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагджээ. Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх долоон хэргийг хянан шийдвэрлэж, хоёр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Тодруулбал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн, Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,  Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн, “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүнд холбогдох тус тус хэргийг анхан шатны шүүхээс тус тус шийтгэх тогтоолоор шийдвэрлэжээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 11 хүн, мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох гурван хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна. 

Тэгвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Б.Б нарын 4 хүн, “Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хангалт хариуцсан орлогч Б.Д нарын 22 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаажээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button