НийгэмХууль

Камерын тусламжтайгаар хүний амь нас хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ

Теле камерын ногоон бүс төсөл нь бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөөтэй

“Ногоон бүс” камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ.Тодруулбал,  Энэ сарын 04-ний өдрийн 06:10 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай нас барсан байдалтай олджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай илрүүлсэн байна. Тус хэргийг  өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ жишээгээр “Ногоон бүс” ямар чухал шаардлагатай болохыг тодорхойлж болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button