“Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа 64 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулжээ
“Таван толгой түлш” компани өнөөдөр 997 тэрбум төгрөгийн өртэйгөө гадна ЭТТ ХК- аас 1.1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт авчээ. Гэтэл тус компани асар их алдагдалтай, өр зээлтэй ажиллаж байхад ТУЗ-ын гишүүд нь өөрсөддөө 1.1 тэрбум төгрөгний цалин, урамшууллыг авсаныг Түр хорооноос мэдээллээ.
Тэгвэл ТУЗ-ын гишүүд нь Улаанбаатар хотыг утаагүй болгож өөрсдийгөө маш сайн ажилласан гэж ийнхүү шагнасан байна. Тухайлбал, ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан 64 сая, Л.Одхүү 124 сая, Л. Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Ц.Пүрэвхүү 78 сая төгрөг гэх мэтчилэн хүмүүс цалин, урамшуулал авчээ.
ТУЗ-ийн гишүүд цалингийн урамшуулал авахдаа хууль зөрчсөн байхад Монгол Улсын үндэсний аудитын газар нь зөрчилгүй гэсэн дүгнэлтийг ч гаргажээ. Мөн Тус компанийн Ерөнхийн нягтлан бодогч нөхрийнхөө данс руу мөнгө шилжүүлсэн байна. Тэгвэл Таван толгой түлш компанид томоохон худалдан авалтууд ямар ч тендергүй явагдаж шууд худалдан авалт хийгдсэн нь шинжийн дүгнэлтээр ил болжээ.
Ж.Батбаясгалан нь НИТХ-ын даргын өндөр албыг хашиж төрдөг ажилладаг хэрнээ давхар “Таван толгой түлш” ХХК-д ТУЗ-ын даргын албыг хашиж байжээ. Ингэхдээ тус компаниас мөнгө авчихсан хэрнээ сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй. Шалтгаанаа ар гэрийн гачигдал хэмээн тайлбарлажээ.